Мобиком корпораци
Үржигддэг дата багц

Мобиком корпорациас хэрэглэгчдэдээ хүргэж буй ээлжит урамшуулал болох “5x үржигддэг дата багц”-ын тухай сошиал медиа постын гэрэл зураг авалт болон гэрэл зургийг нийлүүлэн эвлүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Ихэвчлэн өөрсдийн гэсэн бүтээлч баг бүрдүүлсэн захиалагчаас баталгаажсан сурталчилгааны зохиомж ирдэг бөгөөд зөвхөн гүйцэтгэлд тулгуурлан ажиллах шаардлагатай болдог. Иймд бид “5x үржих дата” хэмээх агуулгад нийцүүлэн гэрэл зургаа авч, зураг бүрд нэг хүний таван өөр төрлийн нүүрний хувирлыг илэрхийлж өнгөнд хувирган нийлүүлсэн. Пост бүр өөрийн гэсэн өнгөтэй ба компанийн брэнд өнгийг шингээснээрээ онцлогтой.

Захиалагч

Мобиком корпораци

Үйлчилгээ

Сурталчилгааны гэрэл зураг

Огноо

19/04/2021

Ажилласан баг

Г.Луубат – Гэрэл зурагчин
О.Мягмардорж – Гэрэл зурагчин
Т.Мөнхдэлгэр – Гэрэл зураг edit