Гэрэл зургаа үнэгүй тараахын ач тус

Жил ирэх тусам гэрэл зургаас ашиг олох хүнд болсоор байна. Захиалга авахын тулд бид өөрсдийгөө сурталчлах хэрэгтэй байдаг ч ихэнх гэрэл зурагчид бүтээл нь зөвшөөрөлгүй ашиглагдахаас эмээж архиваа хадгалдаг бол нөгөө хэсэг нь зураг бүрийг ердөө л хэдхэн ам доллараар борлуулдаг сайтууд ашигладаг билээ. Энэ асуудлыг шийдэхээр Fujifilm брэндийн төлөөлөгч, Fujifeed сайтын эрхлэгч гэрэл зурагчин Sam Zeller нэгэн туршилт хийжээ. Тэрээр Unsplash хэмээх үнэгүй гэрэл зураг түгээх сайтад өөрийн 184 бүтээлийг нэмж 95%-ийг нь үнэгүй тараажээ. Тэр өдрөөс хойш түүний зургууд 63 сая үзэлт цуглуулж 600 мянган удаа татагдсан байна. Энэ их тархац түүнд санхүүгийн аварга UBS захиалга өгөхөд хүргэж дээрээс нь олноор санхүүжилт бий болгодог Patreon сайтаас хандив ирэхэд хүргэсэн байна. Хэрэв та өөрийгөө гэрэл зурагт үнэхээр л сайн гэж бодож байгаа бол зураг бүрээ үнэлэх биш харин олон нийтэд түгээн дэлгэрүүлж өөрийн нэр хүнд, үзэл бодол, өнцөг булан, хэв маягаа үзүүлэн таниулж байж жинхэнэ карьер хийх нь чухал юм шүү.

Sam Zeller-ийн үнэгүй гэрэл зургууд: https://unsplash.com/@samuelzeller