Ganbros бүтээгдэхүүн

Интерьер дизайны зураг төсөл, тэр дундаа тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр салбартаа үнэлэгддэг туршлагатай компани бол Ганброс юм. Тэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн тавилга үйлдвэрлэхийн зэрэгцээ дэлхийн зах зээлд тэргүүлдэг алдартай брэндийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг билээ.

Бидний хувьд энэ удаа Итали улсын Alberta, АНУ-ын Dickson зэрэг хийц, чанараараа гайхагддаг тавилгын брэндийн үнэ цэнийг гэрэл зургийн хальсанд буулгахыг зорин ажиллав.

Аливаа бүтээгдэхүүний сурталчилгааны гэрэл зурагт тухайн бараа бүтээгдэхүүний деталь тод харагдаж байх нь чухал байдаг. Иймд бид дэлхийн хэмжээний алдартай брэндийг илтгэх бүх деталийг оновчтой өнцгөөс буулгахыг зорилго болгов.

Захиалагч

Ганброс ХХК

Үйлчилгээ

Гэрэл зураг

Огноо

15/06/2021

Ажилласан баг

Г.Луубат – Гэрэл зурагчин