Корпорэйт
Албан харилцаанд зориулагдсан буюу тухайн байгууллагын албан ёсны вебсайт, танилцуулга, сэтгүүл зэрэгт ашиглах гэрэл зургууд энэхүү төрөлд багтана. Ажил үүргийн онцлог, мэргэжилтнүүд болоод компанийн үнэт зүйлийг олон нийтэд хүргэх зорилготой учир ихэвчлэн ажлын байранд энэхүү гэрэл зургийг авдаг. Дараах байдлаар зохиомжилсон корпорэйт гэрэл зургуудын жишээг танилцуулж байна.