Honka

Аз жаргалтай амьдралыг цогцлоох хүсэж, мөрөөддөг амьдралын хэв маягийг бий болгоход чухал зүйл бол хаус байдаг. Бид Финландын Honka брэндийн Сканди стайлын дүнзэн хаусны интерьер болон экстерьер зураг авалтыг хийж гүйцэтгэлээ. Honka хаус нь байгалийн бүтээлийг Финланд уламжлалт аргаар төгөлдөржүүлсэн эрүүл амьдралын хэв маяг, аюулгүй орчин бүхий хаус бөгөөд энэхүү элементүүдийг харуулахыг зорьсон юм.  

Honka дүнзэн хаус нь зөвхөн байгалийн цэвэр модоор бүтээгдсэн тул олон жилийн хэрэглээг даах чадвартай. Финланд орны нөхөн сэргээгдэх ойгоос, зөвхөн PEFC гэрчилгээтэй модыг үйлдвэртээ ашигладаг гэдгээрээ онцлог. Барилгын явцад ч байгалийн бус материал огт ашигладаггүй тул эхнээсээ л байгальд ойр орчныг бий болгож, илүү урт настай, эрүүл, тохь тухтай хаус, цэвэр агаар, хүчилтөрөгчөөр баялаг амьдрах орчинг бүтээдэг юм.

Захиалагч

Хонка Лог Хоум ХХК

Үйлчилгээ

Гадна заслын зураг

Огноо

28/08/2020

Ажилласан баг

Г.Луубат – Гэрэл зурагчин