Хаан Банк:
Live More

Бид Хаан банкны “Live More” цахим банкны кампанит ажлын зураг авалтыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү кампанит ажил нь “Илүү жаргалтай амьдар” гэсэн уриатай бөгөөд хүмүүсийг өөрсдийн амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя гэсэн үндсэн санаатай юм.

 

Instameet Ulaanbaatar

Энэхүү зураг авалтаар Монгол инстаграм хэрэглэгчдийн уулзалт, бүтээлч групп “Instameet Ulaanbaatar”-тай хамтарсан гэдгээрээ онцлог байв. Тус групп нь 2014 оноос хойш идэвхтэй уулзалт хийж тодорхой сэдэв, маршрутын дагуу сонирхол нэгтэй, бүтээлч залуус нэгдэн өөрсдийн арга барил, туршлагаараа зураг авалтуудыг хийдэг юм.

SME буюу жижиг, дунд бизнесүүдэд зориулсан тус үйлчилгээг илэрхийлэхийн тулд бодитой жижиг, дунд бизнес эрхлэгчдийг энэхүү зураг авалтууддаа оруулснаараа онцлогтой.

Захиалагч

Хаан Банк
Instameet Ulaanbaatar

Үйлчилгээ

Корпорэйт
Сурталчилгааны гэрэл зураг

Огноо

28/06/2019

Ажилласан баг

Coziestone – Гэрэл зурагчин