So Furniture
Буйдан бол интерьерийн төвд орших чухал ач холбогдолтой тавилга. Мэдээж аливаа орон зайн ерөнхий уур амьсгалыг тодорхойлдог учир гоо үзэмжтэй, бас чанартай байх хэрэгтэй. Бид Баянгол дүүрэг дэх Соло молл-д нээгдсэн SŌ_furniture Studio-гийн гэрэл зургийг гүйцэтгэлээ. Тус дэлгүүрийн интерьер бүхэлдээ контемпорари хэв маягтай бөгөөд тод өнгийн хоршилтой. Тиймээс зөвхөн дэлгүүрт үйлчлүүлэхээс гадна галлерей үзэж буй мэт сэтгэгдлийг үйлчлүүлэгчдэдээ олгох ажээ.

Бидний хувьд орчин үеийн загвар, европ тоноглол, давтагдашгүй хийц, минимал хэр нь чамин тавилгуудыг гэрэл зургийн хальсанд буулгахыг зорин ажиллав.








SŌ furniture studio-гийн бүтээгдэхүүнүүд өнгө болон материалын хувьд өндөр нягтаршилтай тул деталь тод харагдаж байх нь чухал байдаг. Иймд бид тус брэндийн деталийг бүтээгдэхүүний загварын хамт оновчтой өнцгөөс буулгахыг зорилго болгов.

Хэрэглээнд ↑
Захиалагч
SŌ furniture studio
Үйлчилгээ
Гэрэл зураг
Огноо
03/05/2022
Ажилласан баг
Г.Луубат – Гэрэл зурагчин