МАРКЕТИНГ

Бичвэр / Копиврайт

Аливаа брэнд, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний онцлог, давуу талыг илэрхийлэх, борлуулалтыг өсгөх, хүлээн авагчдын сонирхлыг татах зорилготой бичвэрүүдийг энэхүү төрөлд багтаадаг. Өгүүлбэрийн бүтэц товч байх бөгөөд тухайн брэндийг төлөөлөх оновчтой үг хэллэг бүхий “tone of voice” шингээснээрээ онцлогтой байна.

Бараа, бүтээгдэхүүний сав, баглаа боодолд агуулга, тайлбар бичих үйлчилгээ.

Бүтээгдчихсэн байгаа танилцуулга болон сурталчилгааны бичлэгийн агуулга, хугацаанд тохируулж текст бичинэ.

Товхимол бол бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах брошурны текст бэлдэж өгөх үйлчилгээ.

Вэбсайтын нүүр болон үндсэн хуудас дээр байрлах текстийг бичиж өгөх үйлчилгээ.

Бодит үйл явдал, баримт, судалгаа дээр суурилж сонин, сэтгүүл, онлайн хэвлэлд зориулсан томоохон бичвэр.

Сошиал хуудсуудад орох постын тайлбар хэсэгт постер, дизайны өнгө төрхөд нийцүүлж текст бичих үйлчилгээ.

Аливаа үйл явдлыг сурвалжилж, болсон зүйлс, мэдээллийг багтаан бичиж өгөх үйлчилгээ.

Аливаа үйл явдал, үйл ажиллагааны талаар хэвлэлд зориулсан тайлбар мэдээ.

Харилцан яриагаар ерөнхий буюу тодорхой мэдээллийг түгээх үйлчилгээ.

Зах зээлд шинээр байршуулж буй брэнд, үйлчилгээг ийнхүү нийтлэлээр хүргэх нь хүлээн авагчдад таниулах чухал хэрэгсэл болж чаддаг.

Сүүлд нэмэгдсэн ажлууд
БҮХ АЖЛУУДЫГ ҮЗЭХ