Хаан Банк:
Корпорэйт гэрэл зураг

Бид Хаан банкны Priority, Signature, жижиг дунд бизнест зориулсан SME зэрэг 3 төрлийн үйлчилгээг илэрхийлэх цуврал зураг авалтыг хийж гүйцэтгэлээ. Үйлчилгээ бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд тэр бүрийг илэрхийлэх зургийн агуулга, санааг гарган түүний хүрээнд ажиллав. Улирлын чанартай зураг авалтууд шаардагдсан тул нийт 6 сарын турш ажиллаж 10 гэрэл зургийг амжилттай хүлээлгэн өгсөн юм.

 

Priority

Тус үйлчилгээ нь банк санхүүгийн дээд зэрэглэлийн үйлчилгээг цогцоор нь тав тухтай тохилог орчинд шуурхай хүргэх бөгөөд энэхүү онцлогт тохирсон эрхэмсэг харагдах, олны танил биш модел олох нь хамгийн challenging хэсэг байсан юм.

Signature

Тус Signature үйлчилгээний гол онцлог нь онлайн банкны шуурхай үйлчилгээ бөгөөд орчин үеийн манлайлагч залуус, завгүй харилцагчдад зориулсан тул дээрх онцлогийг илэрхийлэх зураг авалтыг хийж гүйцэтгэв.

Small and medium-sized enterprises

SME буюу жижиг, дунд бизнесүүдэд зориулсан тус үйлчилгээг илэрхийлэхийн тулд бодитой жижиг, дунд бизнес эрхлэгчдийг энэхүү зураг авалтууддаа оруулснаараа онцлогтой.

Захиалагч

Хаан Банк

Үйлчилгээ

Корпорэйт
Сурталчилгааны гэрэл зураг

Огноо

26/01/2021

Ажилласан баг

Г.Луубат – Гэрэл зурагчин
О.Мягмардорж – Гэрэл зурагчин