Clininca: Монголын анхны
телемидицин аппликэйшн

Монголын хамгийн анхны телемидицин аппликэйшн болох Clinca-г олон нийтэд таниулах, тус аппликэйшны онцлогийг харуулахын тулд дараах гэрэл зураг болон дизайны ажлыг гүйцэтгэв. Мөн олон нийтийн сүлжээнд зориулагдсан постеруудыг хийсэн ба бүтээгдэхүүн үйлчилгээний тухай хэрэглэгчдийн анхны сэтгэгдлийг өндөр байлгахыг зорилго болгов.

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүртээмжийн асуудлыг орчин үеийн технологийн тусламжтай багасгаж, хөдөө орон нутаг болоод олон улс даяар тархан суурьшсан монголчуудад хаанаас ч эх хэлээрээ монголынхоо эмч нартай холбогдон зөвлөгөө, тусламж авах гүүр болж чадсан нь Clinica апп-ын онцлог юм. Маш амжилттай хамтран ажилласан чадварлаг баг хамт олонд ажлын амжилт хүсье.

Таны гарт багтах дижитал клиник – Clinica!
Захиалагч

Асар Кейр ХХК

Үйлчилгээ

Сошиал хуудас хөгжүүлэлт
Сурталчилгааны гэрэл зураг

Огноо

01/04/2021

Ажилласан баг

О.Мягмардорж – Гэрэл зурагчин
Г.Луубат – Гэрэл зурагчин