Master Time
Бидний ээлжит корпорэйт хэмжээний ажил Master Time ХХК-ийн ажлыг танилцуулж байна. Master Time нь дэлхийн алдарт Rolex болон Tudor брэндийн албан ёсны борлуулагч компани юм. Тэд 2016 оноос Шангри-Ла Моллд бие даасан монобрэнд дэлгүүрийг нээн ажиллуулж буй. Бид Master Time-ийн график дизайн, брэндинг, интерьерийн гэрэл зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Branding
Бид Master Time ХХК-ийн брэндингийг хийж гүйцэтгэсэн. Логог хийж гүйцэтгэхдээ бид Master Time гэдэг үгний “M” үсэг болон цагийн зүүг илэрхийлэх дүрслэлийг урлав. Үндсэн брэндингийг цаг хугацаанд хуучрашгүй “timeless” гэсэн санаанд үндэслэн бүтээсэн юм.
Service
Master Time нь үйлчлүүлэгчдийн хувийн хэрэгцээнд нийцүүлэн сонгосон цагаа үзэх, захиалах зэрэг VIP үйлчилгээтэй. Бид энэхүү үйлчилгээг илэрхийлэх гэрэл зургуудыг авсан.
Store
Master Time дэлгүүр нь Шангри-Ла Моллын нэг дүгээр давхарт байрладаг. Бид тус дэлгүүрийн интерьер гэрэл зургийг авсан бөгөөд дэлгүүрийн дотор засал, үйлчлүүлэх хэсэг зэргийг харуулсан зургуудыг авч гүйцэтгэлээ.
Захиалагч
Мастер Тайм ХХК
Үйлчилгээ
Брэндинг
Лого дизайн
Хэрэглээ харуулсан зураг
Огноо
04/03/2022
Ажилласан баг
Г.Луубат – Гэрэл зурагчин
Ж.Энүүжин – Ахлах график дизайнер
Оргил – График дизайнер