Nomuda Home

Анх удаа импортыг орлох гэр ахуйн даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Home fashion” брэндийг бий болгохын төлөө ажиллаж буй хамт олон бол Nomuda home. Nomuda home брэнд Монгол орны цаг уурын нөхцөл байдал, хэрэглэгчдийн хэрэглээ, сонирхол онцлогийн талаар урт хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол айлын интерьер дизайнд тохирсон чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг цогцоор нь үйлдвэрлэж эхэлсэн онцлогтой.

Бидний хувьд тус брэндийн Монгол хүний эрүүл мэндэд ээлтэй орчин үед трэнд болж буй өнгө загвартай, дээд зэргийн чанартай материалаар хийсэн загварлаг бүтээгдэхүүнүүдийг зураг авалтуудаараа мэдрүүлэхийг зорин ажиллав.

Аливаа бүтээгдэхүүний сурталчилгааны гэрэл зурагт тухайн бараа бүтээгдэхүүний деталь тод харагдаж байх нь чухал байдаг тул бид бүх деталийг оновчтой өнцгөөс буулгахыг зорилго болгов.

Захиалагч

BrandArte Marketing & Sales Consulting:
Nomuda home

Үйлчилгээ

Бүтээгдэхүүний гэрэл зураг

Огноо

06/2019

Ажилласан баг

Т.Мөнхдэлгэр – Зургийн ахлах
С.Төгссаруул – Гэрэл зурагчин
Э.Даваасүрэн – Гэрэл зургийн туслах