UB Autocom брэндинг

Автомашинтай холбоотой цогц үйлчилгээний төвлөрсөн UB AUTOCOM  худалдааны төвийн ялгамж чанар, лого дизайн загварыг хийж гүйцэтгэлээ. Олон улсын авто худалдааны төвийн жишиг стандартыг нэвтрүүлсэн тус цогцолборын үндсэн өнгө нь автомашин, замын хөдөлгөөний дүрэм зэргийг илэрхийлэх хар хөх болон цэнхэр өнгийг сонгосон.

Тус төв нь автомашины бүхий л төрлийн үйлчилгээ цогцоор нь төвлөрүүлсэн тул олон янзаар ашиглагдах байдалд үндэслэн брэндингийг хийж гүйцэтгэсэн онцлогтой.

Тус үйлчилгээний төвд Авто Тээврийн Үндэсний Төв, Авто оношлогооны төв зэрэг хамтарч ажиллаж байгаа олон газар байгаа тул UB AUTOCOM-ийн үндсэн ялгамж чанарыг бодолцож брэндингийг хийж гүйцэтгэв.

Захиалагч

Улаанбаатар групп ХХК

Үйлчилгээ

Брэндинг
Лого дизайн

Огноо

10/02/2022

Ажилласан баг

Ж.Энүүжин – Ахлах дизайнер
Б.Түмэн-Өлзий – Дизайнер