Mastodon нь 10,000 жилийн тэртээ устан үгүй болсон зааны нэг төрлөөр нэрлэгдсэн платформ юм
Мастодон нь хүмүүсийн хандиваар ямар ч зар сурталчилгаагүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг open source буюу нээлттэй эхийн код дээр суурилсан платформ юм. Мастодоны гол онцлог нь өөр өөрсдийн онцлогтой сошиал сүлжээний нэгдэл. Энгийнээр тайлбарлавал сошиал медиаг байшин гэж төсөөлбөл та тийшээ ороход нэг л өрөөтэй байшин байх бөгөөд бүх хэрэглэгчид байшингийн эзний тохижуулсан өрөөнд л тэдний дүрмээр амьдрах хэрэгтэй болдог. Харин Мастодон тэр төвлөрлийн эсрэг бөгөөд маш олон өрөө байна гэж төсөөлье. Хэрэглэгч өөрийн хүссэн мастодон доторх өрөө рүү орж болно. Улс, хэл, мэргэжил, сонирхол г.м маш олон өрөө буюу сервер байх бөгөөд тус бүр өөрийн онцлог, дүрэм, сэдэв, загвартай. Үүнд нээлттэй эхийн кодын ид шид оршиж байгаа бөгөөд сервер бүр хүссэнээрээ хөгжүүлэх боломжтой юм. Үндсэн загвар Твиттерийг санагдуулам, гэхдээ мастодон 500 тэмдэгт ашиглаж постоо оруулдаг.
Энгийнээр бол өөрчилж хөгжүүлж болдог хэн бүхэнд нээлттэй, үнэгүй, олон сошиал сүлжээг нэгтгэсэн сошиал платформ байх нь. Мастодоны сонирхолтой шийдэл нь таны фийд, сервер, хаштаг, мэдээ гээд бүгдийг нь тусад нь ялгаж өгснөөр хянахад мөн орж шалгахад амар. Мэдээ гэдэг хэсэгт л мэдээний албан ёсны эх сурвалжийн мэдээнүүд байх бөгөөд аль нэгийг дарахад эх сурвалжийн сайт руу шилжинэ. Энэ нь худал үнэн нь мэдэгдэхгүй сайт руу дахиж оруулахгүй ба мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж буй шийдэл юм.
Мастодон 6 жилийн өмнө анх гарж, хөгжүүлэлт хийгдсээр энэ 11 сард stable хувилбар нь гарж хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллага, технологийн гээд олон салбарын төлөөллүүд аль хэдийнээ шилжиж, ашиглаад өдгөө аль хэдийн 8 сая хэрэглэгчтэй болсон байна.